Санхүү, эдийн засгийн хямралтай холбогдуулж улс орнуудад банкны салбар ихээхэн доголдож байгаа. Манай улсын хувьд ч энэ байдал эртнээс биелэлээ олж, хоёр ч банк хаалгаа барьсан. Дээрх тохиолдолд авч хэрэгжүүлэх хамгийн чухал алхам нь төр хадгаламжид баталгаа гаргах явдал хэмээн эрх баригчид үзсэн. Өөрөөр хэлбэл, харилцах хадгаламжаа банкны салбарт үлдээж, тогтвортой байдлыг хангах нь чухал аж. Ингэхгүй бол иргэд хадгаламжаа татаад банкны салбар бүхэлдээ элгээрээ хэвтэх эрсдэлтэй гэсэн. Энэ жишгээр явсаар “Зоос”-ыг Төрийн банк болгож, 100 тэрбум төгрөгийн бонд гаргах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэв. Тэгвэл уг мөнгө юунд зориулагдах талаар тодруулъя.
Continued…
Posted in Хадгаламж.
Холбооны Нөөцийн Сангийн Тэргүүн асан Пол Волькерийн хэлснээр өнгөрсөн жил 10 тэрбум ам.долларын санхүүжилт авсан Голдмэн Сакс Груп банк худалдан авахад төвлөрөх байсан бол татвар төлөгчдийн мөнгийг өгөхгүй байсан байна.
82 настай Волькнер Берлин хотноо бага хуралд оролцож байхдаа Дойче Банкны албан өрөөнд өгсөн ярилцлагадаа АНУ-ын Засгийн Газрын олгосон “аюулгүйн сагс” арилжааны банкны үйл ажиллагаа болон өөрчлөгдөх ёсгүй байсан. Тэд авсан мөнгөөрөө арилжаа хийж, хүссэн бүхнээ гүйцэлдүүлж байсан хэдий ч аюулгүйн ажиллагаагаа умартсан байсан хэмээсэн байна. Continued…
Posted in Мэдээ.
Tagged with Голдмэн Сакс.
By Хантулга
Арванхоёрдугаар сар 15, 2009

Блүүмбэрг ба Худалдаа Хөгжлийн Банк бэлтгэв
Даваа гараг (2009.12.07)
Даваа гарагт АНУ-н төвбанкны ерөнхийлөгч Ben Bernanke өөрийн илтгэлдээ АНУ-н эдийн засаг сэргэх хандлага нэгэнт эхэлсэн гээд гагцхүү ажилгүйдлийн төвшин нэмэгдэж буй нь эдийн засаг өөрийн хэмнэлд орох хугацааг хойш татна гэсэн байна. Тэрээр бидний зүгээс хамгийн их анхаарал хандуулж буй асуудал бол ажил эрхлэлт гээд инфляци болон бусад макро эдийн засгийн үзүүлэлтүүдийг хэвийн хэмжээнд барих боложтойг дурьдсан байна. Дээрх мэдэгдлийн дараа ам.долларын ханш бага зэрэг сулрах хандлага байсан хэдий ч алтны ханш энэ өдөр 1,155.00 ам.доллар хүртэл буурсан нь хөрөнгө оруулагчдын ашигаа олох гэсэн эрмэлзэлтэй холбоотой байсан. Зарим нэг шинжээчид алтны ханшийг богино хугацаанд хүчтэй уналтанд өртөх ба дунд болон урт хугацаанд өснө гэсэн хүлээлттэй байгаагаа тэмдэглэж байлаа. Өнгөрсөн долоо хоногт АНУ-н ажил эрхлэлтийн мэдээтэй холбоотой хар алтны ханш өсөх хандлага байсан хэдий ч АНУ-н төвбанк өөрийн суурь хүүгээ урт хугацаанд одоо байгаа бага төвшинд хадгалахаар байгаа нь тус барааны ханшинд сөргөөр нөлөөлсөөр байгаа ба даваа гарагт 2 орчим хувиар буурч 74 ам.долларт хүрсэн.
Continued…
Posted in Таваарын зах.
Tagged with таваар.
By Хантулга
Арванхоёрдугаар сар 15, 2009
Мобайл гар утасны болон зар сурталчилгааны зах зээлд улам гүнзгий орохоор оролдож байгаа Гүүгл Компанийн ажилчид дотроо Андройд үйлдлийн системээ дотроо тестлэж эхэлснээ мэдэгдсэн байна.
Түнш компанийн хардваре – д тулгуурласан тус утсан дээрээ шинэ үзүүлэлтүүдээ туршаад эхэлсэн тухайгаа өөрийн блогтоо бичсэн байна. Дэлхий дахинд Гүүглийн ажилчид тус гар утсыг тестлэж эхэлсэн тухайгаа компани мэдээллэсэн байна.
Үүнээс гадна Уолл Стрит Журнал сэтгүүлд Гүүгл ирэх онд дээрх гар утсаа шууд эцсийн хэрэглэгчдэд зориулан худалдаалж эхэлнэ гэсэн байна. Continued…
Posted in Мэдээ.
Tagged with гүүгл.
By Хантулга
Арванхоёрдугаар сар 15, 2009

Блүүмбэрг ба Худалдаа Хөгжлийн Банк бэлтгэв
Даваа гараг (2009.11.30)
Сарын эхнээс буюу 11-р сараас эхлэн өдөр бүр өсч байсан гэж болох алтны ханш өнгөрсөн баасан гарагт ихээхэн савалсан ба ерөнхийдөө буурч арилжаалагдаж байсан. Даваа гарагт энэ байдал Азийн зах дээр үргэлжилсэн ба хөрөнгө оруулагчид дахин нэг зээлийн хямралын харанги Дубайгаас эхэлж болох талтай гэсэн хүлээлт байсан нь нөлөөлсөн. Харин Арабын Нэгдсэн Эмиратын төвбанкны холбогдох албаны хүмүүс өөрийн банкны системийг шаардлагатай эх үүсвэрээр хангахад бэлэн гэсэн нь зах зээлд эргээд алтны ханш өсөх голлох шалтгаан болсон. Түүний ханш энэ өдөр АНУ-н зах дээр 1,178.00 ам.доллар буюу өмнөх өдрийн мөн үеэс 3 орчим ам.доллароор илүү байсан. Энэ үеэр шинжээчид алтны ханш урт хугацаанд өсөх магадлал маш өндөр байгааг тэмдэглээд мөн л төвбанкуудын алт худадан авах сонирхол их байгааг онцолж байлаа. Хар алтны ханшийн хувьд ам.долларын ханшийн сулралтай холбоотой 1 орчим ам.доллароор өсч 77.30 ам.долларт хүрсэн байна. Continued…
Posted in Таваарын зах.
Tagged with алт.

Блүүмбэрг ба Худалдаа Хөгжлийн Банк бэлтгэв
Даваа гараг (2009 оны 11-р сарын 30)
Долоо хоногийн эхний өдөр Нэгдсэн Арабын Имарат улсын өрийн асуудалтай холбогдуулан тус улсын төвбанкнаас банкуудыг дэмжихээ амласан нь хөрөнгө оруулагчидийг тайвшруулан улмаар ам.доллар бусад валютуудын эсрэг уналтаа авч эхэлсэн байна. Тухайлбал Нэгдсэн Арабын Имарат улсын төвбанкнаас Дубайн банкуудад дэмжлэгэ үзүүлэхээ амласан бол түүний хөрш Абу Дхабиагаас мөн Дубайн компаниудад туслалцаа үзүүлэхээ мэдэгдсэн байна. Түүнчлэн Дубай Ворлд компани өөрийн нэгжүүдэд бүтцийн шинэчлэлт хийн 26 тэрбум ам.долларын өрийн асуудлыг шийдэх төлөвлөгөө боловсруулсан нь зах зээлд урам өгч хөрөнгийн зах зээл дахин сэргэлтээ авахад нөлөөллөө. Гэсэн хэдий ч шинжээчидийн үзэж буйгаар Дубайн өрийн асуудлаас үүссэн зах зээлийн огцом хөдөлгөөн нь дэлхийн эдийн засаг хэр хэврэг байгаа ба хөрөнгийн зах зээлийн өсөлт хэр тогтворгүй байгааг харуулж байна гэж дүгнэхэд хүргэсэн байна. АНУ-ын дунд бүсийн бизнесийн үйл ажиллагааг харуулдаг индексийн мэдээ 11 сард харьцангуй сайн гарсан боловч зах зээл оны сүүл рүү хэлбэлзэл ихтэй байна гэсэн болгоомжлол давамгайлж хөрөнгө оруулагчидыг зах зээл рүү төдийлөн хүчтэй татсангүй. Тус өдөр хаалтын зах дээр еврогийн ханш 0.3 хувиар өсч 1.5010-д хүрсэн бол иений ханш тогтвортой 86.40 түвшинд арилжаалагдсан байна.
Continued…
Posted in Валютын зах.
Tagged with валют.

Блүүмбэрг ба Худалдаа Хөгжлийн Банк бэлтгэв
Даваа гараг (2009 оны 11-р сарын 16)
Энэхүү өдөр гарсан АНУ-ын 10-р сарын жижиглэн худалдааны мэдээ хүлээгдэж байсан түвшнээс харьцангуй сайн буюу 1.4 хувийн өсөлттэй гарсан нь хөрөнгө оруулагчидад урам өгсөн боловч ам.долларын ханш төдийлөн тогтвортой өсөлт хийсэнгүй. Зах зээлийг шуугиулсан нэг мэдээ нь Холбооны Нөөцийн банкны ерөнхийлөгч ноён Бен Бернанкегийн мэдэгдэл байсан бөгөөд тэрээр Нью-Иоркийн бизнес клубт өгсөн ярилцлагадаа валютын ханшийн хөдөлгөөнийг анхааралтай ажиглаж байгаа бөгөөд ам.долларын өсөлтийг дэмжих болно гэсэн нь зах зээлд хүчтэй нөлөөллөө. Шинжээчидийн үзэж буйгаар ам.долларын ханшийн талаар сангийн яам болон цагаан ордноос ихэнхдээ байр сууриа илэрхийлдэг бөгөөд төв банкнаас төдийлэн мэдэгдэл хийдэггүй билээ. Гэсэн хэдий ч төвбанкны энэхүү байр суурь нь урт хугацааны мөнгөний бодлогод нөлөөлөхгүй бөгөөд цаашид АНУ суурь хүүгээ хэвэнд нь барих төлөвтэй байгаа нь ам.долларын ханш дахин уналтанд ороход гол түлхэц болсон байна. Түүнчлэн АНУ-ын ерөнхийлөгчийн Азийн бүсийн дээд хэмжээний уулзалтийн үеээр юаны ханшийг чангаруулах талаар Хятадын эрх баригчтай ярилцсан боловч төдийлөн тохиролцоонд хүрч чадаагүй нь ам.долларын уналтанд нэрмээс болсон байна. Тус өдөр хаалтын зах дээр ам.долларын эсрэг еврогийн ханш 0.4 хувиар чангарч 1.4975-д хүрсэн бол иений ханш 0.7 хувиар чангарч 89.05-д хүрч арилжаалагдлаа.
Continued…
Posted in Валютын зах.
Tagged with тойм.

Блүүмбэрг ба Худалдаа Хөгжлийн Банк бэлтгэв
Даваа гараг (2009.11.09)
Одоогоос нэг жилийн өмнө АНУ-н хөрөнгө оруулалтын томоохон банкны нэг болох Lehman Brothers дампуурлаа зарласны дараа банк санхүү, ялангуяа даатгалын цар хүрээгээрээ дэлхийд тэргүүлдэг AIG групп 2008 оны 3-р улиралд 24.50 тэрбум ам.долларын алдагдалтай ажиллаж байсан бол яг нэг жилийн дараа буюу 2009 оны 3-р улиралд 92 сая ам.долларын ашигтай ажилласан байна. Хэдий тийм ё цаашид тус групп ашигтай ажиллах эсэх нь бүрхэг хэмээн шинжээчид энэ үеэр тэмдэглэж байлаа. Даваа гарагт алтны ханш мөн л өсөж оргил ханш болох 1,110.00 ам.долларт хүрч арилжаалагдсан нь зах зээл дээр ам.долларын ханш ирээдүйд сулрана гэсэн хүлээлт нэмэгдэж байсантай холбоотой байсан. Өнгөрсөн долоо хоногт алтны ханш Энэтхэг улсын төвбанк Олон Улсын Валютын Сангаас 200 тонн алт худалдан авсантай холбоотой огцом өсөлт хийсэн бол шинэ долоо хоногийн эхэнд Их-20-н төлөөлөгчид амралтын өдрүүдэд Шотландад болсон хуралдаанаар цаашид санхүү эдийн засгийн хүнд нөхцлөөс гарахын тулд нэмж эдийн засагтаа хөрөнгө цутгах нь тал дээр санал нэгдсэн хэвээр байгаа нь алтны ханш өсөх голлох хүчин зүйл болсон байна. Түүхий нефтийн ханшийн хувьд халуун орны IDA хэмээх хар салхи Мексикийн буланд ойртсон нь тус барааны ханш өсөх шалтгаан болсон төдийгүй ам.долларын сул байдал нөлөөлсөн байна.
Continued…
Posted in Таваарын зах.

Блүүмбэрг ба Худалдаа Хөгжлийн Банк бэлтгэв
Даваа гараг (2009 оны 11-р сарын 9)
Өмнөх долоо хоногийн амралтын өдрүүдэд болсон Их 20-ын уулзалтаар дэлхийн эдийн засгийн өсөлт тогтворжих хүртэл хямралаас гарах хөтөлбөрөө хэвэнд нь барина гэж томоохон гүрнүүдийн сангийн болон төв банкны удирдлагууд тохиролцолд хүрснээр ам.долларын ханш дахин уналтаа авч эхэллээ. Түүнчлэн тус уулзалтаар ханшийн хөдөлгөөний талаар дорвитой зүйл яригдаагүй нь хөрөнгө оруулагчидийг ам.долларыг ихээр худалдаалахад түлхэц болсон байна. Шинжээчидийн үзэж буйгаар дэлхийн томоохон улс орнууд өөрийн төв банкны суурь хүүг 2010 он гартал доод түвшинд барих төлөвтэй байгаа нь хөрөнгийн урсгалыг хувьцаа, түүхий нефть, шар алт болон өгөөж өндөр бүхий актив руу ороход хүргэж байна гэж дүгнэж байлаа. Мөн Олон Улсын Валютын Сангийн тайлангаар хэдий ам.долларын ханш 3 сарын турш унасан хэдий ч одоогийн нөхцөл байдалд авч үзэхэд ханш нь чанга хэвээр байна гэж үзсэн нь ам.долларын ханшинд нэрмээс болсон байна. Ажилгүйдлийн түвшин буурахгүй байгаа үед ам.долларын ханшийн уналт нь АНУ-ын эдийн засагт эерэгээр нөлөөлж байгаа бөгөөд бондын зах зээлд нөлөөлөөгүй тохиолдолд тус улсын эрх баригчдаас ямарваа нэг алхам хийхгүй гэж шинжээчид мөн үзэж байлаа. 40 тэрбум ам.долларын өрийн бичгийн борлуултаас үзэхэд засгийн газрийн өрийн худалдалтанд саад бага байгаа нь ажиглагдаж байсан байна. Тус өдөр хаалтын зах дээр ам.долларын эсрэг еврогийн ханш 1.5020 гэсэн хамгийн дээд түвшинд хүрсэн бол фунтын ханш 3 сарын оргил түвшинд хүрч арилжаалагдлаа.
Continued…
Posted in Валютын зах.

Блүүмбэрг ба Худалдаа Хөгжлийн Банк бэлтгэв
Даваа гараг (2009.11.09)
Одоогоос нэг жилийн өмнө АНУ-н хөрөнгө оруулалтын томоохон банкны нэг болох Lehman Brothers дампуурлаа зарласны дараа банк санхүү, ялангуяа даатгалын цар хүрээгээрээ дэлхийд тэргүүлдэг AIG групп 2008 оны 3-р улиралд 24.50 тэрбум ам.долларын алдагдалтай ажиллаж байсан бол яг нэг жилийн дараа буюу 2009 оны 3-р улиралд 92 сая ам.долларын ашигтай ажилласан байна. Хэдий тийм ё цаашид тус групп ашигтай ажиллах эсэх нь бүрхэг хэмээн шинжээчид энэ үеэр тэмдэглэж байлаа. Даваа гарагт алтны ханш мөн л өсөж оргил ханш болох 1,110.00 ам.долларт хүрч арилжаалагдсан нь зах зээл дээр ам.долларын ханш ирээдүйд сулрана гэсэн хүлээлт нэмэгдэж байсантай холбоотой байсан. Өнгөрсөн долоо хоногт алтны ханш Энэтхэг улсын төвбанк Олон Улсын Валютын Сангаас 200 тонн алт худалдан авсантай холбоотой огцом өсөлт хийсэн бол шинэ долоо хоногийн эхэнд Их-20-н төлөөлөгчид амралтын өдрүүдэд Шотландад болсон хуралдаанаар цаашид санхүү эдийн засгийн хүнд нөхцлөөс гарахын тулд нэмж эдийн засагтаа хөрөнгө цутгах нь тал дээр санал нэгдсэн хэвээр байгаа нь алтны ханш өсөх голлох хүчин зүйл болсон байна. Түүхий нефтийн ханшийн хувьд халуун орны IDA хэмээх хар салхи Мексикийн буланд ойртсон нь тус барааны ханш өсөх шалтгаан болсон төдийгүй ам.долларын сул байдал нөлөөлсөн байна.
Continued…
Posted in Таваарын зах.
Хүмүүсийн сэтгэгдэл